Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
2025-12-02 09:09:00
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтааурагшля" Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийнсэтгүүлчдийн Гуандүн, Өвөр Монгол дахь хамтарсансурвалжилгын арга хэмжээ 12-р сарын 2-ны өдөрХятад улсын Гуанжөү хотод нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн НэгдсэнЭвлэл, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэлмэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Өвөр МонголынИнтернэт мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд Монголын талаас news.mn, mass.mn, zuv.mn зэрэг 10 гаруй цахим хэвлэлмэдээллийн сэтгүүлчид болон Хятадын талаасЛавлалт мэдээ, Ардын сүлжээ, Синьхуа нэт, Хятадынсүлжээ, Гуандүн муж, ӨМӨЗО-ны 12 хэвлэлмэдээллийн байгууллагын нийт 30 гаруй сэтгүүлчидоролцож байна. Хамтарсан сурвалжилга 12-р сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх болно.
Сурвалжилгын арга хэмжээний үеэр Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчидГуандүн мужийн Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн амьдрал, эрүүл мэндийн аж үйлдвэрийн инновацын бүс, Юн Чин Фан, Пажөү хиймэл оюун ухаан ба дижитал эдийн засгийн туршлага, сурталчилгаа, чадавхжуулах төв, Юньде технологи, Хүйтянь агаар, сансрын технологи, Шяома ухаалаг аялал, BYD, Жүнчин болон UBTECH, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг, Мэннью групп, Цахилгаан эрчим хүчний групп, Эрээн хотын боомт зэрэг аж ахуйн нэгжүүдээр зочлон, шинжлэх ухаан технологийн инновац, хиймэл оюун ухаан, био эм бэлдмэл, уламжлалт соёлын хамгаалалт ба уламжлал, хятад, монгол эм эмнэлэг, цахилгаан эрчим хүч, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боомтын бүтээн байгуулалт зэрэг сэдвийн тойрондсурвалжилга бэлтгэн, шинэ эрин үеийн Хятадын өндөр түвшний гадаад нээлт болон чансаатай хөгжлийн ололт амжилттай танилцан, хөгжлийн боломжоо хуваалцан, Монгол, Хятад хоёр улсынхамтын ажиллагааны хөгжил дэвшлийг түлхүү ахиулах болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв