С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
2025-11-13 16:40:00
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс - ОХУ, Монгол Улс - Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс - ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын монголын талын ахлагчийн ажил тус тус хамаардаг.
С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Онцгой байдлын алба хаагчдын цалинг 3 удаа нэмэгдүүлж, 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар өссөн байна. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Төв, орон нутаг дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах ангийн тоог нэмэгдүүлж, Эрэн хайх аврах нэгж 47 хувиар, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж тус хөдөлгөөнд 99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагджээ. Тэрээр Стандартын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байсан юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгуулж, бүс орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байлаа.
С.Амарсайхан Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв
Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ