Эмчийг үнэлдэг улс л эрүүл ирээдэйтэй улс болж хөгждөг
2025-11-06 14:27:00
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилчид цалин, нийгмийн баталгаа, ажлын орчны асуудлаар удаа дараа ажил хаялт зарлах болсон. Энэ нь зөвхөн цалингийн тухай асуудал бус, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, төрийн бодлогын чанарыг илтгэдэг үзүүлэлт юм. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд бол нийгмийн хамгийн чухал тулгуур багана — тэдний хөдөлмөрийг үнэлэхгүй бол иргэдийн эрүүл мэнд, улсын хөгжилд аюул учирна.
Тиймээс яг одоо эмч , ажилчдын дуу хоолойг “шаардлага” гэж биш, бодлогын зөвлөмж гэж ойлгоод эрүүл мэндийн салбарын тогтолцоонд нэг дорвитой өөрчлөлт хийж өгөөч.
Эрүүл мэндийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байдал бусад орнуудаас туршлага судлаж үзвэл эмч эмнэлэгийн ажилчдынхаа дараах зүйлсэд анхаардаг юм байна.
Цалингийн хувьд:
OECD-ийн орнуудад эмчийн дундаж цалин тухайн улсын дундаж ажилчны цалингаас 2–5 дахин өндөр байдаг байна. Мэдээж энэ цалинг дагаад түүнд ирэх ачаалал нэмэгдэж байгаа тул чанаргүй боловсон хүчин байх боломжгүй болно.
Мэргэжлийн эрх чөлөө:
Эмч нарт судалгаа хийх, эмчилгээний арга барилаа сайжруулах, мэргэжлийн нийгэмлэгт оролцох өргөн боломжийг төр дэмждэг.
Ажлын орчин:
Технологийн дэмжлэгтэй, хүний нөөцийн хангалттай бүтэцтэй орчин бүрдүүлж, эмч нар зөвхөн оношлох, эмчлэх үндсэн ажлаа хийх бололцоотой байдаг.
Эдгээр боломжууд хангадахгүй болохоор эмч нарын мэргэжлээрээ ажиллаад олон жил болсон ч гэр бүлээ тэжээхийн тулд арга буюу Солонгос руу хар ажил явж Монгол улс эмч сувилагчийн дутагдалд орох хэмжээнд хүрч байна.
Гэтэл дэлхийд Ерөнхий эмч нар
- Швейцар: 116 мянган доллар
- Ирланд: 90 мянган доллар
- Канад: 107.200 доллар
- Герман: 214 мянган доллар
- АНУ: 299 мянган долларын цалин авч ажиллаж байна. Гэтэл Монголд бидний амь нас эрүүл мэндийг хариуцаж байгаа мэндийн салбар одоо ажиллах нөхцөл хангагдаагүй гээд улам доройтож хүний нөөцгүй болж байна. ТӨК автобусны жолоочид 3 сая төгрөгийн цалин авч байхад өдөр шөнөгүй жижүүрлэн ажиллаж нойр хоолоо хасан байж өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч 1.5 сая төгрөг арай ядан авч байна. Эмчийг үнэлдэг улс бол эрүүл ирээдүйтэй, эрүүл аз жаргалтай иргэнтэй байдаг шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв