Кнопны наймаа 

2025-11-12 14:12:00

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар тус, тус нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулж бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бууруулах арга хэмжээг авч эх үүсвэр гаргасан. 

Харин энэ дан ганц багш эмчийн цалин нэмэх эх үүсвэр биш бөгөөд зарим гишүүдийн тойргоо услах буюу дараагийн сонгуульд нүүртэй байх гэж өгсөн амлалтаа биелүүлэх зарим нэг төслүүдийн төсвийн эх үүсвэр ч давхар багтсан бололтой.  

Жишээ нь өнгөрсөн аравдугаар сард Засаг огцруулах үеэр огцруулахыг дэмжихгүй гэж санал өгсөн гишүүд нэг тохироотойгоор санал өгсөн гэх шуум төрийн ордоноор сонсогдох боллоо.  

Харин энэ кноп нь зүгээр ч нэг Г.Занданшатарын Засгийн газарт хайртайдаа дарсан кноп биш кнопоо худалдах буюу улсын төсөвт өөрийн сонгогдсон тойрог дэх төслүүдийг дэмжих маягаар хийсэн бартерийн кноп байж. 

Одоо маш их алдаа дутагдалтай, хэмнэлт хийнэ гэсэн атлаа улсын төсвийн зардлаар сумд хоорондыг холбох хатуу хучилттай зам тавих гэх мэт үргэлгэн төсвүүд гаргаж байхад огцруулахгүй гэж санал өгсөн гишүүд тэр дундаа төв болон баруун бүсээс сонгогдсон гишүүд чимээгүй байж харагдана. 

Тэгвэл тэд  жишээ нь ийм эрх ашгаас болж кнопоо худалдсан юм биш байгаа гэх хардлага төрүүлж байна. 

 -Өлгий-сагсай- Улаанхус -Цэнгэл сумуудын  хатуу хучилттай 66 км замд 3 тэр бум 949 сая төгрөг, 

-Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн автозамаас Биндэр, чиглэлийн хатуу хучилттай авто зам 152,5 км Хэнтийн, Өмнөдэлгэр, Баян-адарга, Хэрлэн сум 4 тэрбум 112 сая төгрөг, 

-Орхон-Хишиг -Өндөр Гурванбулаг чиглэлийн 59,2 км замыг дуусгах ажил 3 тэрбум 364 сая, 

-Аргалант Баянцогт сумын 26,7 км зам төмөрбетон гүүрйн 36 у|м -д 2 тэрбум 604 сая гэх мэт зам шинээр тавих болон зам засварын ажлууд өртөг өндрөөр тооцогдож орж иржээ. 

Зарим боомт болон хил холбодог сум руу хатуу хучилттай зам тавихыг зөвшөөрч болох ч зүгээр сум хоорондыг холбосон засмал зам бол илүү маяг харагдаж байна. Гэтэл өнөөдөр сум дотороо 2 км үргэлжилсэн ч замгүй тоосондоо дарадаад байж байгаа сумууд ч зөндөө байна. Эхлээд сум дотроо сургууль цэцэрлэг эм, эмнэлэг, банк үзвэр үйлчилгээ зэрэг хүн амьдрах анхан шатны хэрэглээгээ бүрэн төгс болгочихоод дараа нь хооронд нь холбох асуудлыг яривал дарааллын хувьд зөв юм биш үү. Үнэхээр холбомоор байвал 50 км тутам дахь сум ч биш балгас болсон суурингуудаа нэгтгээд сум шиг сум бүтээгээд хүн амьдран суух, сурч хөгжих боломжтой болгоод өг. 

Хэн хаана ямар эрх ашигтайгаар энэ мэт үрэлгэн, үр ашиггүй замын төслүүд их оруулж, их дэмжиж үг хэлж шүүмжлэхгүй байгаа сайн анзаарч байгаарай. Дараагийн сонгуулийн нүхээ ухаж байгаа нь энэ.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.