Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
2025-11-12 14:23:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тус шийдвэрээр эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 2026 онд гурван үе шаттай 75 хувиар нэмэхээр болж, энэ саналаа өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо руу явуулна гэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэхдээ:
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх саналаа салбарын үйлдвэрчний эвлэлд танилцуулсан. Өчигдөр орой Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, урьдчилсан тохироонд хүрсэн. Өнөөдрөөс Үйлдвэрчний эвлэлийнхэн гурван талт хэлэлцээрт орох шийдвэр гаргасан.
Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа үе шаттай хоёр удаа нэмж нийт 75 хувиар нэмэх саналыг танилцуулсан. Ингээд 2026 ондоо багтаан эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг гурван сая төгрөг болгоно.
Мөн 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 саяд хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн нэмэгдэлд 191 тэрбум төгрөг шаардлагатай учраас төсвийн урсгал зардлаас 10 хувийг танаж 15 хувиар нэмэх боломж гаргасан.
Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрээс 157 тэрбум төгрөг гаргана. Ингэхдээ үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулж бий болгоно” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
new
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ
Дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэгийг нэг дороос хайх surya.mn платформ нээгдэж байна
Оюунтолгой төслөөс Монголын талын хүртэх ашгийг 53 хувь байхаар гэрээнд зааж өгнө гэв
Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна
ГАА-ийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо