Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
2025-12-02 16:06:00
Гуанжөүгийн өвөрмөц халуун чийг даасан гудамжаар алхаж явахдаа тэсхийм хүйтэн Улаанбаатартайгаа харьцуулан бодсоор Хятадын эртний түүх дурсгалыг агуулсан Юнчинфан соёлын гудамд ирлээ. Хотын төвийн өндөр барилгуудын дунд нуугдсан түүх гэлтэй үл үзэгдэх мэт нуугдсан энэ жижиг ертөнц рүү ормогц л өнгө, үнэр, чимээ бүгд өөр ертөнц мэт. Ингээд алсран эртний хятадын алсран одсон цаг хугацааных нь түүх дурсамжыг агуулсан музейгээр хамтдаа аялацгаая.
Гудамжны эхэнд эртний тоосгон байшингууд мөр зэрэгцэн байх бөгөөд өдгөө ч хэвээр нь хадгалсан нь Юнчинфаныг нэг тийм өөрийн гэсэн амьтай мэт болгожээ.
Цааш алхахад Кантон хоолны үнэр хамар цоргом. Шинэхэн жигнэсэн боовны бүлээн уур, халуун тогоонд чанаж буй ургамлын үнэр, улирлын жимсний чихэрлэг анхилуун бүгд нэгэн зэрэг мэдрэгдэнэ.
Гудамжны нэг буланд Юэсю дүүргийн түүхийг өгүүлэх гэрэл зурагнууд өлгөөтэй байв. Хар-цагаан дүрснүүд дээрх хүмүүсийн инээмсэглэл, уламжлалт худалдаачдын хөл хөдөлгөөн, хуучны тэрэг, модон гудас хүрэл чулуун шал, нарийн ширхэгт утсыг нэг нэгээр салган зураг мэт сүлжсэн сүлжмэл, вааран эдлэл гээд түүхэнд дархлагдан үлдэж, өнөөдөр байгаа бүхэн бидэнд дурсамж дурдатгалаа хуваалцах мэт.
Юнчинфан гудамж дахь хамгийн тансаг зүйл бол улаан дэнлүүт гудамж, Гуанду жүжгийн ордон байлаа. Энд хүмүүсийн инээд, хөгжмийн аялгуу, орон орны жуулчдын гайхан бишрэн дуутай зэрэгцэнэ. Энэ бүхэн хоорондоо уялдаж, соёл, урлаг, түүх гурван өөр цаг үе нэгэн гудамжинд зэрэгцэн оршиж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Тэгэхээр Юнчинфан бол зүгээр нэг аялал жуулчлалын газар биш. Энэ бол Гуанжөү хотын зүрхний нэг цохилт өнөөгийн амьдрал ба өнгөрсөн цагийн дурсамжийг холбож буй амьд музей юм.
Мөн энэ гудамд нэгэн онцлох зүйл бол алдарт жүжигчин Bruce Lee аавын амьдарч байсан гэр хуучин өнгө төрхөө хадгалсаар оршдог. Энэхүү байшин Байшин нь Гуанжөүгийн Юнчин Фан “Yongqing Fang” (永庆坊), Liwan дүүрэгт, жижиг гудамжийн төгсгөлд байрладаг.
Байшин нь хоёр давхар, нийт талбай нь ойролцоогоор 200 орчим квадрат метр аж.
Орчин үеийн засварын дараа энэ байшин музей болон дурсгалт “анcestral home” болгож, олон нийтэд нээлттэй болгожээ.
Музей дотор Bruce Lee-ийн амьдрал, гэр бүл, түүний урлаг, кино, күүк-фү (kung-fu) арга барилын талаарх зураг, баримт, дэлгэц, гэрэл зураг, постер зэрэг үзмэрүүд дэлгэгдсэн.
Байшингийн архитектур — “Xiguan mansion” хэв загвар: чулуун/тоосгон ханатай, модон тулгуур, барзгар бөгөөд уламжлалт Гуанжөүгийн “гурав-хаалгат” (three-door entry) орцтой: гадна дэлгэц (privacy screen door), дунд салхивч/саваа хаалга (ventilation & light), дотор хатуу хаалга — ингэж тухайн үед гэр орон, нууцлалыг хослуулжээ.
Yongqing Fang бүс нь — хуучны Xiguan дүүргийн онцлогийг хадгалсан, түүх, соёл, хотын хуучин хэв маягийг сэргээгээд буй хэсэг. Өнөөдөр кафе, жижиг дэлгүүрүүд, музей, соёлын төвүүд, шинэ бүтээлч орон зай (boutique, арт-студи, дизайн дэлгүүр) зэрэгтэйгээр залуу, жуулчдын сонирхлыг татсан “соёл + хотын шинэ амьдрал” хосолсон газар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна