Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
2025-11-13 16:29:00
Оюутолгойн Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Үүнээс хойш таван сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хүрээнд хянан шалгах үйл ажиллагааг 12 удаа байнгын хороо шиг хуралдаж хийсэн. Хянан шалгах түр хороог хуулийн хугацаанд зургаан сараар байгуулдаг. Энэ хугацаандаа амжиж бид түр хорооны сонсгол зохион байгуулах ёстой. Мөн сонсгол зохион байгуулахаас 14 хоногийн өмнө хуулийн дагуу гэрчийн нэрсийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлах үүрэгтэй.
Өчигдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоолоо баталсан. Энэ сонсголд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан. Бид бүхний сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид Оюутолгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байна.
Тодруулбал, Монгол Улсын үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, АМГТГ, салбар яам, Сангийн яам зэрэг олон албан байгууллагуудаас нэрсийг зарлаж байна.
Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв
Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ