Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв
2025-11-10 10:53:00
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр хэвлэлд нээлттэй мэдээлэл өгсөн. Энэ үеэр санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар эмч нарынхаа цалин хөлсийг нэмэх шийдлийг гаргасанаа хэлсэн.
Тухайлбал ирэх 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож, тодорхой багц асуудлыг шийдэхээр Т.Мөнхсайхан тэргүүтэй УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, төсөв болон бүтцийн хувьд шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд цалин хөлс нь энэ жил, ирэх жилийн хувьд тодорхой үе шаттай нэмэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн гэдэг хариултыг өгсөн.
Харин эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2026 онд 3 сая төгрөг болгоно. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд "Эмч, сувилагч нарын цалинг нэм" гэж хэлчихээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарын цалингийн систем боловсролын салбараас өөр. Боловсролын салбар улсын төсвөөс шууд цалинждаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ цалин, зардлаа шийдээд явдаг.
Энэ гүйцэтгэлд тааруулж цалинжуулж чадахгүй, өртгийн нэгж үнэдээ хүрэхгүй, тоног төхөөрөмжоо шинэчлэх боломжгүй болж, зөвхөн ажилчдын цалин, эмнийхээ мөнгийг л даатгалаас авч байна.
Тийм учраас эмнэлгүүд хүнд байдалд орчихсон. Бид эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэхээр зургаан төрлийн нэмэгдэл дагаад өсдөг. Гуравт, даатгалын санхүүгийн сахилга бат. Энэ оны төсөв 2.5 их наяд байхад бид эм, эмнэлгийн хэрэгслийн 2024 оны өрөндөө 316 тэрбум төгрөгийг өгчихсөн. Ийм өр үүсэхгүй бол 316 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Дээрээс нь бид бага хэмжээнд хамтын төлбөр хийхээс өөр аргагүй болж байна. Хяналтын механизмын нэг хөшүүрэг. Эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоогоо бэхжүүлж, эмийн үнийн хөөрөгдөл, тендерийн будилааныг буулгах гэх мэт ажлыг хийж, 2026 онд эмч нарын цалинг 3 сая төгрөгт хүргэхээр үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх санал тавьж байгаа" гэсэн юм
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина