Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
2025-11-10 11:09:00
2025 оны 11 р сарын 9-нд Ерөнхий сайд Г. Занданшатар “Монгол Улсыг 2026‑2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нэртэй төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.
Тус баримт бичиг нь ойрын таван жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд чиглэсэн үндсэн бодлого, зорилтуудыг багтаасан байгаа тоймлон хүргэж байна.
1. Хүний хөгжил
2. Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл
3. Эдийн засаг ба дэд бүтэц
4. Байгаль орчин, ногоон эдийн засаг
5. Засаглал, дижитал шилжилт
6. Бүсийн хөгжил
7. Үндэсний өрсөлдөх чадвар
8. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун зэрэг найман чиглэлд хуваасан энэхүү төлөвлөгөөнд дараах зорилтууд тусгагджээ.
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 %-аас дээш төрлөөр хадгалах.
-Орсын болон орон нутгийн хөгжлийн ялгаа бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх замаар орон нутгийн үзүүлэлтийг 20 %-иар нэмэгдүүлэх.
- Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоо багасах, шударга өрсөлдөөнд суурилсан нөхцөл бүрдүүлэх. Татвар, гаалийн шинэчлэл хийх зорилт тавьсан.
- Хүний хөгжлийн үзүүлэлтийг (HDI эсвэл түүний эквивалент) 0.813 оноонд хүргэх.
-Ядуурлыг 2030 он гэхэд эрс бууруулах.
Ерөнхий сайдын зүгээс "Бид өнгөрсөн 30 жилийн замналаасаа сургамж аван, дараагийн шатны зам мөрөө тодорхойлох хэрэгтэй. Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгдөх замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэж онцлов.
Занданшатарын амбиц
Энэ төлөвлөгөөгөөр тэр зөвхөн тоон үзүүлэлт биш, иргэн ажилтан нэгж төсөл гээд бүх шатны уялдаатай, хэрэгжилтэд төвлөрсөн хөтөлбөр гаргана гэж амлаж байна. “Шинэ итгэл–Эрс шинэтгэл” гэсэн нэр томъёоноос нь үзэхэд, төрийн үйлчилгээнээс эхлээд эдийн засаг, технологи хүртэл шинэчлэл хийх эрмэлзэл нь харагдаж байна.
Тэрээр Монгол Улсыг “өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг” болгох зорилтыг тавьж байна. Мөн ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг өргөжүүлэх, иргэн бүрт боломж олгох бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.
Эдгээр зорилтууд харьцангуй өндөр, амбицтай сүржин харагдаж байгаа ч өмнөх төлөвлөгөөнүүдтэй харьцуулахад илүү системтэй, өргөн хүрээтэй бүтцийг баримталж байна гэж үзэж байна.
Гэхдээ түүний энэ том амбиц үнэхээр бодит болж чадах уу өөрөөр хэлбэл монгол улс үнэхээр таван жилийн хугацаанд ингэж үсрэнгүй хөгжиж чадах уу гэдэг хүлээлт үүсгэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв
Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина