Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв

2025-11-12 15:05:00

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2025.11.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент” –ын зүгээс Гэрэгэ таурын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байна. Уг баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө. Андуурч бичсэн мессежид олон асуудлууд байгааг анзаараарай. 

“Чи үл тоосоор ирсэн эсхүл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” -гийн 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том ирээдүй, том хөрөнгө no no шүү дарга аа.

Би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ нэрт төртэй бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ. 2019.06.19-нд Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу

Манай сайд /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар/ нөгөө охин компанийн асуудлыг дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад оруулсан байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1:50 цагийн дараа хойшлуулсн байна гэнэ ээ.

Яг энэ мессеж бичигдэж байх үед 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гаргасан байна.

2019 оны долдугаар сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулсан. Улмаар энэ охин компанийн нэр дээр Бор тээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн.

2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ Засгийн газар хүчингүй болгосон.

2020 оны тавдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Бор тээгийн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, сая мессежээр харилцаж байгаа үйл баримт блл Бор тээгийг хэн авах вэ гэдэгтэй холбоотой агуулга энд яригдаж байна гэдгийг нотолж байгаа. Хэрвээ Бор тээг дээр сая төсвийг дагуулж Засгийн газраа өргөн барьсан Бор тээгийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж нээлттэй компани болгох хэлбэрээр ажилласан бол “Админерал” компанийг тойрсон нүүрсний хулгай гарахгүй байсан.

Бор тээгийг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсний дараа 2020 оны аравдугаар сарын 25-нд Бор тээгийн нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ батлагдсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Ганхуяг баталсан. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бор тээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан.

Миний 2023 оны арванхоёрдугаар сард “Админерал” гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэх нүүрсний сонсгол дээр баригдсан баримтууд энэнээс хойш болсон гэсэн үг.

Бор тээгийн уурхай ямар хэмжээний том уурхай билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н өнөдрийг хүртэл ашиглаж байгаа Цанхийн дараа орох 2023 оны арванхоёрдугаар сард нүүрс худалдан борлуулж байсан үнээр тооцоход 400 их наядын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй том ордын уурхайн талаар бид асуудал ярьж байна.

Саяны мессеж, Бор тээг дээр IPO гаргах асуудал, байгуулаад дараа нь  цуцалсан асуудал, олборлогчийн сонгон шалгаруулсан цаг хугацааны хуанлыг та бүхэнд үзүүллээ.

2019 оны долдугаар сарын 9-нд Бор тээг дээр IPO гаргаж олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани гаргаж олон улсаас хөрөнгө татах гэж байсан. 2020 оны тавдугаар сард татан буулгасан.

Хэн буулгасан байх нь вэ, хэний эрх ашиг хөндсөн учраас оролцсон байна вэ.

2020 оны аравдугаар сард Бор тээгийн ТЭЗҮ баталсан, худалдан авах ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 19-нд байгуулаад гуравдугаар сарын 21 нд цуцалсан. “Админерал” компанийг 2021 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. “Админерал” компани байгуулагдсанаас хойш худалдан авах ажиллагааны хоёр дахь худалдан авалт үргэлжилсэн.

2021 оны аравдугаар сарын 4-нд “Админерал” компанийг үүсгэн байгуулагч нь хоёр Хятад компани. “Админерал” компани Бор тээгийн нүүрсний тендерт орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани “Админерал” компанийг үүсгэн байгуулагч хоёр Хятад компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан.

Би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,  Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ хурлыг удирдсан проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын Түр хороо гурван удаа шаардаад олдоогүй, хуулийн байгууллага шалгаад олдоогүй. Гэхдээ энэ проткол надад байгаа гэж хэлсэн. Эх сурвалжаа нууцлаад цаасан болон аудио хэлбэрээр авсан, хуулийн байгуулагад хүлээлгэж өгнө гэлээ.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.