ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нарын ажил хаялтын тухай П.Наранбаярын тайлбар
2025-10-14 15:58:00
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нараа энэ удаагийн ажил хаялт чинь хууль бус шүү гэж сайд шүүмжлэв
2025 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв гарагаас Монгол улс даяар багш нар ажил хаялт зарлах гэж байгаагаа мэдэгдлээ.
Багш нарын гол шаардлага бол багшийн дундаж үндсэн цалинг 3,500,000 төгрөг болгож нэмэх. Энэ шаардлага нь цалингийн тодорхой өсөлтөөс гадна багшийн ажиллах орчин, нийгмийн баталга болно гэж тэд үзэж байгаа юм.
Харин үүнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын зарлаж буй ажил хаялт бол хууль зөрчсөн үйлдэл болж болзошгүй байна. Мөн хууль зөрчихөөс гадна хүүхдийн эрхийг зөрчиж хичээл сургуульдаа яваагүй хүүхдүүдийн аюулгүй байдал хөндөгдөж эхэлнэ. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн хүүхдүүд харах хүнгүй бол эцэг эхчүүдийн ажлын бүтээмж буурч нийгэм тэр чигтээ эмх замбараагүй байдалд хүргэх гээд байна гэлээ.
Гэхдээ бодит байдал дээр эцэг эхчүүд багш нарын нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд хүүхдээ өөрөө асран хамгаална гэж гарын үсэг зураг багш нарыг дэмжиж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв