УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгчээ
2025-10-14 14:20:00
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өмгөөлөгчөөрөө ажиллахаар болсон талаар цахим хуудастаа бичиж байсан юм.
Түүний хувьд ажлаасаа чөлөөлөгдөөд гуравхан хоногийн даргаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж буйгаа цахимаар хуудастаа бичжээ.
Тэрбээр, "Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно. Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна. Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв