Хотын мээр Х.Нямбаатар Чойжоо сайдаас болж зунжин зодуулсан гэв үү?
2025-09-16 18:53:00
Хотын дарга Х.Нямбаатарыг попорч, хүн загнахаас өөр шидгүй хэмээн шүүжлэл их. Харин түүнийг сүүлийн үед ажлууд сайн хийж байгаа гэж магтах ч хотын төвийн замуудыг хуулаад, явах зорчих замгүй хэмээн шүүмжлэлд ч өртөөд байгаа.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар Эрчим хүчний яам дулааны шугам солино оо гээд явган хүний зам хуулаад сэндийчээд хаяснаас болоод зунжин хүмүүст зодууллаа хэмээн цахим хуудастаа Чойжоо сайдыг хатуухан шүүмжилжээ.
Тэрбээр "Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээж ажлаа гүйцэд хийж, хүлээлгэн өгөлгүй хаячихаад алга болно. Нийтлэг дүр зураг.
Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа Нямбаатар аа гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа.
Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчиж хаячхаад алга болно. Харин юм л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь.
Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв