МУ Авлигын эсрэг стандартын ОУ-ын сургалт зохион байгуулсан анхдагч улс боллоо
2025-09-16 16:02:00

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй ISO 37001 – авлигын эсрэг стандарт, менежментийн тогтолцооны олон улсын сургалт өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Энэ нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх “Нэг улс – Нэгдсэн стандарт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал алхам юм. Сургалтыг хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Үндэсний итгэмжлэлийн газар, Авлигатай тэмцэх газар болон бусад түншүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Авлига нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд ардчилсан засаглал, эдийн засгийн хөгжил, иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг шийдвэрлэх нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг бус, байгууллага бүрийн ёс зүй, менежментийн тогтолцооны асуудал юм. ISO 37001 стандарт нь авлигын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянаж удирдах олон улсын хэмжээнд баталгаажсан үр дүнтэй арга хэрэгсэл юм” гэв.
Энэ удаагийн Олон Улсын сургалтад Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Монгол Улс энэхүү сургалтыг зохион байгуулснаар бүс нутагтаа авлигын эсрэг стандартчиллыг манлайлах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг дэвшүүлж буй анхдагч улс болж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.