“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
2025-08-29 15:18:00
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд 296 оюутан суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгалаа.



Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ.
Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэлээ.
Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг хэллээ.
Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 758 оюутан дэлхийн 19 орны их сургуульд суралцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.
Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.










Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв