ЗӨВЛӨГӨӨ: Бидний эрүүл мэндэд чимээгүйгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг гэр ахуйн зүйлс

2022-09-22 16:16:00

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзэж, амьдрах орчноо хүртэл эко байлгахыг хүсэх болсон билээ. Гэвч энэ алхмыг хэрэгжүүлэхэд багагүй саад бэрхшээл тулгарна. Учир нь бидний өдөр тутамдаа хэрэглэж заншсан бүтээгдэхүүнд химийн бодис ихээр агуулагддаг бөгөөд бид өөрсдөө ч анзааралгүй үүнд хордсоор байдаг. Ингээд төдийлөн аюултай харагддаггүй ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ахуйн зүйлстэй танилцацгаая. 

1. Хувцас зайлагч

Хувцас зайлагч гэх тодотголтой зүйл нь бидний хувцсыг гайхалтай тансаг үнэртэй, зөөлхөн болгодог. Хэдийгээр энэ нь хувцсанд сайнаар нөлөөлдөг ч эрүүл мэндэд төдийлөн сайн нөлөөгүй аж. Хувцас зайлагчийн орцыг харахад л та дээр нь төрөл бүрийн силикон, будагч бодис, үнэр оруулагч, консервант байгааг  ажиглах бөгөөд энэ бүхэн нь химийн бодис болохыг санаарай.

Хувцас зайлагчийг хэт их хэрэглэснээр харшил үүсэх, дотор муухайрах, толгой өвдөх, сэтгэл санаа таагүй болох, зарим тохиолдолд хавдар үүсгэх эх үүсвэр болдог байна. Энэ бүхний гол буруутан нь бензилацетат болон альфа-терпинеолын найрлага бүхий үнэртүүлэгч юм.

 

Хувцас зайлагч

2. Хуучин матрасс

Хэрвээ танай гэрт 2004 оноос өмнө худалдаж авсан матрасс байвал яаралтай хаяхыг зөвлөж байна. Учир нь тухайн үед матрасс үйлдвэрлэхэд зориулж "дифенилийн эфир" гэх химийн бодисыг ашиглаж байжээ. Энэхүү бодисын талаар мэдсэн мэргэжилтнүүд айдаст автсан аж. Уг химийн бодис нь бамбай булчирхай, элэг, мэдрэлийн системийг гэмтээдэг гэнэ. Ялангуяа хүүхдүүдэд маш хор хөнөөлтэй юм. Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хохироохгүйн тулд үйлдвэрлэгчид химийн бодисоор матрассыг дүүргэхээ больж харин харшлын эсрэг материалыг ашиглах болсон нь давуу талтай. Хэрвээ таны орон дээр энэ үеийн матрасс байгаа бол бушуухан хаяарай.

Хуучин матрасс

3. Үнэртэй ариун цэврийн цаас

Үнэртэй ариун цэврийн цаас нь хэрэглээ гэхээсээ илүү зүгээр л хэн нэгний их зан болов уу. Үнэн хэрэгтээ энэ төрлийн ариун цэврийн цаас нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэнэ. Хэдийгээр цаас үйлдвэрлэгчид орчин үеийн технологийн тусламжтайгаар ариун цэврийн цаасыг эрүүл мэндэд хоргүй байдлаар үйлдвэрлэж болно гэж байгаа ч үнэртэй цаас гэдэг нь л айдас төрүүлж байгаа юм. Хувцас зайлагчийн адилаар үнэртүүлэгч харшил өгөх, дотор муухай оргиулах, толгой өвтгөх гэх мэт сөрөг нөлөө үзүүлнэ. 

Үнэртэй ариун цэврийн цаас

4. Диффенбахия (Dieffenbachia)

Диффенбахия гэдэг нь эрээн навчтай ямар ч нөхцөлд ургаж чаддаг цэцэг юм. Хамгийн бага арчилгаа шаардах ч гэрийг тохилог харагдуулдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэхүү цэцэг маш хортой гэнэ. Америкт энэхүү ургамлаар хархны хор хийдэг байна. Уг цэцгийн шүүс нь арьсыг түлэхээс гадна үрэвсэлд хүргэнэ. Харин шүүс нь аманд орсон тохиолдолд хоолой хавагнах магадлалтай.  Тиймээс хэрвээ гэрт тань жаахан хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан байгаа бол диффенбахия цэцгийг гэртээ тарьж ургуулах гэсний хэрэггүй.

Диффенбахия (Dieffenbachia)

5. Хивс

Энгийн хэрнээ боломжийн үнээр гэрээ тав тухтай болгох нэг арга бол мэдээж хивс дэвсэх юм. Гэхдээ худалдаж авахынхаа өмнө та өөрийнхөө болон ойр дотны хүмүүс, үр хүүхдийнхээ эрүүл мэндээр хэмнэлт хийхэд бэлэн байгаа эсэхээ нягтлаарай. Акрил, полиуретан, винил гэх мэт хорт бодисууд хивсний бүтцэд ордог бөгөөд удаан хугацааны туршид хивстэй өрөөнд байснаар толгой өвдөх, амьсгал давчдах, ядрах мэдрэмжийг тогтмол мэдрэх болно. Хэдийгээр цэвэр байгалийн гаралтай материалаар хийсэн хивс нь илүү дээр ч түүнийг угаахад хэцүүгээс гадна тоосны нян ихээр хуримтлагдана.

Хивс

6.  Зөөлөн тоглоом

Гэртээ байгаа хуучирсан зөөлөн, чихмэл тоглоомуудаа хаяж, харин шинийг нь угаах хэрэгтэй. Учир нь чихмэл тоглоомд их хэмжээний нян, тоос хуримтлагддаг бөгөөд энэ нь харшил үүсгэх, амьсгалын замын өвчлөлд хүргэх магадлалтай.

Зөөлөн тоглоом

7. Агааржуулагч

Агааржуулагчийг жинхэнэ “чимээгүй хор” гэхэд болно. Энэ төрлийн бүтээгдэхүүний найрлагад химийн бодис болон хүнд металлууд ихээр агуулагдсан байдаг. Тиймээс хаалттай битүү орчинд цацах бүр ч хориотой. Өөрийн гараар хор худалдаж авснаас үнэрт чийдэн авах эсвэл өөрөө агааржуулагч хийж болно шүү дээ.

 

Агааржуулагч


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.