ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
2025-11-06 11:58:00
2018 оны арваннэгдүгээр сарын 24-25 нд баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсны улмаас Говь-Алтай аймгийн Бугат сумын 58 айл өрхийн хашаа нурж хохирчээ. Тухайн үед эдгээр айлуудад Аймгийн засаг дарга захирамж гаргаж айл тус бүрт 1.5 сая төгрөгийн тусламж олгохоор болсон байдаг.
Гэтэл бусдын зовлон дээр ноолж, хооллогсод дундаас завшиж иргэд хохирсон хэвээр үлдсэн байна. Тодруулбал тухайн үед аймгийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн, Онцгой байдлын газрын мэргэжилтэн Ц.Амарсанаа нар нь тухайн эрх мэдлээ ашиглаж гамшигт өртөж хохирсон 25 өрхийн нэрийг нь сольж тэдгээр өрхөд олгох ёстой гуч гаруй сая төгрөгийг завшжээ.
Гэтэл тэдний энэ хууль бус үйлдлийг Говь-Алтай аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байж.
Гэхдээ үнэхээр хөдлөшгүй нотлох баримттай хэрэг тул Хяналтын прокурор нь цагаатгах тогтоолыг эсэргүүцэн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж хэрэгсэхгүй гэх тогтоолыг хүчингүй болгож дахин шалгажээ.
Ингээд маш удаан сунжирсан энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болж, Говь-Алтай аймгийн МАН-ын дэд дарга Л.Ллхагвацэрэнд Эрүүгийн хуулийн 22.1.1 зүйл анги, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 10 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасах ял оноожээ.
Мөн түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн тус аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн хошууч Ц.Амарсанааг мөн зүйл ангиар 12 сая төгрөгөөр торгож , нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах ял ногдуулжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална