“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилд 2.5 ИХ НАЯД төгрөгийн борлуулалт хийжээ
2025-08-01 15:17:00
Компанийн 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.
Мөн оны эхний хагас жилийн байдлаар 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар биржээр, хил нөхцөлөөр худалдаалж байна.
Нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа эхэлснээс хойш оны эхний хагас жилийн байдлаар нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 26.3 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв