Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
2025-12-06 21:58:00
Нээлттэй зүрхний мэс заслыг бэлтгэлгүй хийлгэж хоёр иргэний амь хохиросоон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга улсын эмнэлгийн даргад санаархаж, томилгоо хүсэж явна. Орон тооны бус зөвлөх нь яамны хурал удирдаагүй гэх мэдэгдэл хийгээд асуудал ороод байсан Эрүүл мэндийн сайдын асуудлын араас энэ долоо хоногт тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдлөө. Даваа гаригт хуралдсан Нийслэлийн шуурхай хурал дээр хэлэлцсэн эмнэлэг хүрэлцээгүй, томуу томуу төст өвчин газар авсантай холбоотой хариуцлага тооцох асуудал байв уу? Хэмээн харж байсан ч эсрэгээрээ төрийн нарийнийг шагнаж байгаа явдал болж эргэв. Албан тушаалаас нь чөлөөлөх тушаалын цаасан дээрх сайдын гарын үсэгний бэх хатаж амжаагүй байтал түүнийг Монгол Улсын урдаа барьдаг Нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилох тухай ч Эрүүл мэндийн салбарт сайд, төрий нарийн хоёр нь ам уралдан ярьж явна. Хэн дуртай нь аль нэг салбарт ханатлаа томилогдож, хагартлаа иддэг жишгийг тэд ийнхүү нэгэнт тогтоожээ. Мэдээж энэ мэт хүссэн газарт нь томилдог жишиг том зургаараа хэрхэн өрнөдгийг цаг хугацааны дарааллаар авч үзэцгээе.
Өдгөө гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Очирбат нь ЭМЯ-ны албан ёсны веб хуудсанд өөрийн мэдээллийг байршуулахдаа “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх” гэсэн албан тушаалаа ил тод бичиж орхисон байдаг. Угтаа Төрийн албаны тухай хууль болон төрийн яамны стандарт, үйл ажиллагааны журамд төрийн улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч намын харьяалал, улс төрийн үзэл баримтлал сонгуульт ажлыг илэрхийлэхийг хориглосон заалт бий ч түүнд төрийн хууль үйлчлэхгүй байгаагаас түүнийг нэгдүгээрт “хэний хүн” болохыг, хоёрдугаарт яагаад зах хязгааргүй хүссэн газраа томилогддогийг харж болно. Уламжлалтын эмч хэрнээ намтар дээрээ “Хүний их эмч” гэж хээв нэг бичсэн ч мэргэжлээрээ биш нам улс төрийн ажлаар өнөөг хүртэл ажилласан түүнийг нам нь 2018 онд шагнаж, УНТЭ-ийн захирлаар хүртэл ажиллуулсан байдаг.
Хэвлэлийн хуудсыг эргэн сөхвөл 2018 оны 05 сард тэрээр УНТЭ-ийн захирлаар ажиллаж байх үедээ зүрхний мэс заслын бэлтгэл хангалгүйгээр нээлттэй мэс засал хийж хоёр өвчтөн нас барсан ба тус мэс заслыг амжилтгүй болсоныг Д.Очирбат тухайн үедээ нуун дарагдуулж, задлан шинжилгээ, дүгнэлт хийлгээгүй өнгөрүүлсэн талаар тухайн үеийн УНТЭ-ийн ажилтан, албан хаагчид шүгэл үлээж байсан юм. Тодруулбал зүрхний мэс заслын тасгуудад хэдхэн сар дагалдсан ямар ч туршлагагүй, бие дааж зүрхний хагалгаа хийгээгүй залуу эмчээр зүрхний хүнд хагалгааг гардуулаад зогсохгүй бэлтгэл ажлыг хангаагүй, дутуу багажтай өөр эмнэлгээс багаж хэрэгсэл зөөж орчин бүрдүүлэх шаардлагатай байсныг хийгээгүй нь Д.Очирбатын хариуцлага алдсан явдал байсан түүнийг салбартаа асуудал тарьсан тул яаманд томилох болмжгүй болж тухайн үеийн МАН-ын генсек Амарбаясгалан хажуудаа авч байв. Ингээд тус хэрэг явдал намжсаны дараа буюу 2024 оны 02 сард тэрээр дуусашгүй эрх мэдэлтэй генсекийн томилгоогоор ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болов. Гэтэл тус үйл явдлуудыг түмэн олон мартаж амжаагүй байтал Төрийн нарийнаас буулгаад УНТЭ-г авхуулахаар зэхэж, дараагийн зогсоолоо бэлтгэж байна. Ашиг сонирхол, албан тушаалын дон туссан түүнийг улсын тэргүүлэх зэргийн хийгээд эцсийн шатлалын эмнэлгийн даргаар томилох нь энэ салбарыг нэг мөр “бурхангүй газар бумба галзуурах” үлгэр болгож орхих уу? Гэдэг асуултын тэмдэг үлдэж байна. Өнгөрөгч онд олон улсын нэр хүндтэй нүдний эмнэлэг манай улсад ирж төлбөрийн чадваргүй болон нэн хүнд нүдний өвчтэй хүүхэд, ахмад настнуудад үйлчилгээ үзүүлсэн. Тус байгууллага нь олон улсад хандив тусламжийн гараа сунгаж нүдний нарийн мэргэжлийн үзлэг, хагалгаа хийдэгээрээ онцлог ба нээлтийн үед Д.Очирбат үг хэлэхээр очсон ч тус багийн үйл ажиллагааны дүрмийг үл хүндлэн зөрчиж, хагалгаа хийлгэхээр хүлээж байсан ЭХЭМҮТ-с ирсэн хүүхдүүдийн өмнүүр орж өөрийн нүдээ үзүүлж багийн үйл ажиллагаанд төвөг чирэгдэл учруулсан талаар албаны эх сурвалж дурдсан байдаг зэргээс харвал тэрээр ганцхан төрд ч төвөг уддаггүй нэгэн болохыг харж болохоор…
12 сарын 01-ний Даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Наранбаатар нэгэн ноцтой мэдээлэл, тоо баримтыг тайлагнав. Нийслэлийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн нэгдүгээр асуудал нь эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хүрэлцээний асуудал байлаа. Гэтэл долоохон хоногийн өмнө Чинбүрэн сайд өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “нэг ч эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй, эм эмийн хэрэгслийн хүрэлцээ хангалттай байгаа” хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал тэс өөр байгааг Даваа гаригийн нийслэлийн шуурхай хуралдаанд НЭМГ-н дарга Н.Наранбаатар илчилж орхисон. Түүний хэлсэнээр нийслэлийн хэмжжэнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байгаа ба анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгааг тодотгосон юм. ЭМЯ-ны харьяанайман эмгэлэгт хүүхдийн тасагт нэмэлтээр ор дэлгэсэн ч тус төвүүдэд хүүхдийн өвчлөлийн дуудлага тасрахгүй, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 1280 ор дэлгэсэн ч хангалтгүй байгааг дурдлаа. Ирэх 7 хоногт 490 ор нэмж, хүн ажиллуулах хүний нөөцийн бэлтгэл хангах шаардлагатайг мөн хэлж, нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Салбарын сайд нь анхаарахгүй байгаа энэ салбар явсаар явсаар асуудал нь нийслэлийн асуудал болоод дуусаж байна уу? Хэмээн олон нийт эрс шүүмжилж байна. Хүүхдүүд нь орон дээрээ багтахгүй, коридорт оочерлон эмчлүүлэх гэж зовжбайх зуурт “хонгор” андтайгаа салбарын сайд нь хамтраад “нэг ч эмнэлэг ачаалал хэтрээгүй” хэмээн хээв нэг ярих нь энэ салбар эзэн ч үгүй, эцэг болсон сайд ч үгүй гэдэг нь харагдаж байна.
Эрүүл мэнд, анагаах ухааны салбар бол аливаа улсын Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой, эмнэлгийн чанар, эм эмнэлгийн хэрэгслийн найдвартай байдал гэдэг бол нэн тэргүүний чухал асуудал. Гэтэл энэ бүх асуудлыг бүгдийг хариуцдаг Эрүүл мэндийн яаманд улс төржсөн томилгоо хийснээр ямар үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн ганцхан жилийн дотор тод томруун мэдэрлээ гэхэд үгүйсгэх хүн үгүй биз. Ж.Чинбүрэн сайдыг анх сайдын ажил авахад учраа олохгүй буруу зөрүү яриад байсан тул Баянзүрхийн угшилтай Болдын Дэмбэрэлийг МАН-ын генсек асан Амарбаясгалан гуя дагуулан хүзүүнд өгч, Дэмбэрэлээс суралц, ярих юмыг нь зааж өг хэмээн явуулсан гэдэг улс төрийн бор шувуу саарал ордноор нисдэг. Дэмбэрэл гуянд ирсэн хүзүү бол Очирбат гуя хаа нь мөнөөс мөн хэмээн ч яамныхан нь шоглодог. Очирбат, Дэмбэрэл нар ЭМЯ-нд тухалсанаар өмнө нь наймхан хүн хийж болдог байсан эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэхэд л улс төрийн томилгоогоор нам дагасан 70 гаруй хүн очсоноор өдгөө 80 орчим албан хаагчтай нүсэр албан байгууллага болоод байна. Харамсалтай энэхүү томилгооны талаас илүү хувь нь мэргэжлийн хүний нөөц гэхээс илүү Очирбат, Дэмбэрэл нарын нам дагасан томилгоо болсон байна. Тэд ашиг сонирхлын зөрчилтэйгээр аж ахуйн нэгжийнхээ эздээс мөнгө авч, чанартай, чанаргүй бүр эмэнд эмийн бүртгэл бүртгүүлэх ажил хийдэг талаар livetv.mn вебсайтад ч баримтат мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй нэг лабораторид шинжлүүлээд тэнцээгүй эмийг нөгөө лабораторид аваачиж тэнцсэн дүгнэлт бичүүлдэг гэхээр бурхангүй газрын бумба галзуурах ч багадмаар дураараа загнаж иргэдийн эрүүл мэнд, амьд явах эрх эрх чөлөөнд халдсан зохион байгуулалт бүхий гэмт хэрэг ч гэж үзэхэд болохоор бүлэглэлийн тэд ийнхүү угсарчээ. Эдгээр он дараалал, баримтуудаас нэгтгэн дүгнэж харвал Ж.Чинбүрэн “Эмийн сонсгол” хэмээх зүйлийг сэдэж, өөрөө тодрох маягаар энэ салбарын сайдыг авсан нь эртнээс төлөвлөсөн бүлэглэн бэлтгэсэн явдал байсан гэж харж болохоор байгаа юм. Жилдээ 8.6 тонн эм идэж, тариа биедээ шахуулдаг үндэстэн биднээс өөр байхгүй. Гуравхан сая иргэнтэй атлаа иргэдийн эм, тарианы хэрэглээ тэнгэрт тулсан энэ үед эмнэлэг, эрүүл мэндийн салбарыг самарч, эмээр Монгол түмнийг угжих бодлого явуулж буй Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ийнхүү хүссэн газраа туйлж, бурхангүй газар бумба нь болж задарч явна. Тэр хооронд гудамжинд томчууд утаанд хордож, хүүхдүүд эмнэлгийн шалан дээр ор хүлээн оочерлосоор л….
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв