AI-гаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж байна
2025-02-21 10:32:00
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэл хотын 176 уулзвар цэгт байршуулсан 2600 гаруй “Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системийг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, “Хиймэл оюун ухаан”-д суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чухал ач холбогдолтой.
Одоогийн байдлаар эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, зогс шугам давсан зөрчил гаргасан тохиолдолд МУИС, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Гадаад харилцааны яам-Төв шуудан, Хүнсний 1 дэлгүүр зэрэг 5 уулзвар дээр байрлуулсан камерт бичигдэж “Таны ... дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ.” гэсэнсануулах мессеж очих юм.
“Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах, замын түгжрэл, саатлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа