БНСУ-д автобус осолдож, хоёр монгол хүн гэмтжээ

2024-09-16 12:24:00

БНСУ-д аялахаар очсон монгол зорчигчдыг тээвэрлэж явсан автобус осолджээ.  Тодруулбал, Өчигдөр /2024.09.15/өдрийн 14 цаг 48 минутад Ганвондо мужийн Ганнён-си хотын Ёондонг хурдны замын Ганнён чиглэлийн Дэгваллионгийн 5 дугаар туннелд осол гарч, аяллын автобус хонгилын ханыг мөргөсөн байна.

Аяллын автобусанд 10 монгол иргэн зорчиж явсан. Ослын улмаас 35 настай А, 48 настай Б нарын хоёр монгол иргэн хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэжээ.  

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.