Г.Занданшатар Нам Засгийн тамгыг хослуулан атгаж чадах уу?
2025-09-08 22:11:00
Монгол ардын нам үүсэн байгуулагдснаас хойш тогтсон намын бодлого зарчим бий. Харин одоо тэд түүнийгээ дагах уу өөрчлөх үү гэдгээ шийдэж ядан байна. Үүний гол найруулга сүүлийн үед улс төрд хүч түрэн орж, төрийн дээд албан тушаалд л нэрс нь яригдах болсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал, Г.Тэмүүлэн гэх мэт 80-аад оны залуус болон хуучин социалист үзэл суртал баримтлагсад гэж хуваагдаж байх шиг. Ард түмэн үүнийг БНХАУ VS ОХУ гэж талцаж байна гэж шоглож байна. Тодруулбал Хятад талд элэгтэй тэр талд илүү бизнес хамтрал хийдэг Х.Нямбаатар толгойтой 80 оныхон, хуучин намын дүрэм ах захаа хүндэлдэг 70 оных буюу Ерөнхийлөгчийн талынхан.
Өнгөрсөн хавар ч Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан 80-аад оныхон байр сууриа авч үлдэх гэж нөгөө талд 70-аад оны ах нар түүний эсрэг тэмцэлдсэн. Одоо ч энэ тэмцэл дуусаагүй бөгөөд намыг хэн толгойлж, хэн чиглүүлж явах вэ гэдэг ч чухал үйл явдал өрнөж байна. Энэ бол маш чухал үйл явц.
70 оныхноос бол намын дүрмийн дагуу Ерөнхий сайд намын дарга байна гэх болзлоо хангачихсан учир хамгийн том өрсөлдөгч бол дахиад л Занданшатар.
Харин 80 оныг төлөөлж намдаа, бага хурал дотроо нэр хүнд сайтай, улс төрийн имидж давгүй, нүүрсний хулгайч гэж цоллогдсоноос бусдаар торох юмгүй Д.Амарбаясгалан. Харин Занданшатарын хувьд хэдийгээр намын дүрмийн болзол хангасан ч өнгөрсөн 2024 оны сонгуульд ялагдал хүлээж, парламентад суудалгүй байсан хүн гэх сул талтай.
Эрх барьж байгаа намын дарга хэн болох нь ард түмний ч хувьд чухал. МАН-ын цаашдын хувь заяа буюу ирэх сонгуульд ч чухал хэн хүнгүй л чих тавьж байна.
Харин тэд ил тод өрсөлдөх үү, намын дүрмээ баримтлах уу, эсвэл зүгээр тохиролцоо хийх үү гэдэг ч бүр ч сонин байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна