Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.7 сая төгрөг хүрчээ

2025-09-18 14:39:00

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаагийн 1.2 сая ажиллах хүчин, 865 мянга нь ажиллах хүчнээс гадуурх гэсэн судалгаа бий. Ажиллах хүчин болох 1.2 сая нь цалингийн дундаж хэмжээ болон 2.3 сая төгрөгөөр амьдарч байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.7 сая төгрөг хүрчээ. Харин голч цалин 2.3 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин дөрвөн хувиар буюу 105 мянган төгрөгийн нэмэгджээ. Нэг үгээр цалингийн хэмжээ тухайн байгууллагын ажилчдын тооноос ихээхэн хамаарч өөрчлөгдөж байгаа аж. Ажилчдын тоо нэмэгдэх тутамд сарын дундаж цалин нэмэгддэг гэх тооцоолол гарсан байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Улаанбаатар хотод улсын дунджаас 2 хувиар их бол баруун, зүүн, хангайн бүсэд 3.6-16.3 хувиар бага гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны 2 дугаар улиралд 223.5 бол худалданавах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 142.4 байна. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 2.5 хувиар нэмэгдсэн байна. Харин уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 5.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 85.4 хувиар өндөр байгаа юм. 

Нөгөөтэйгүүр бусад ажлын байр болох зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 34.6 хувиар бага үзүүлэлтэй байна. Мөн дундаж цалингийн хэмжээг хүйсээр авч үзвэл, 2025 оны хоёрдугаар улиралд эрэгтэйчүүдийнх 2.9 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 436 мянган төгрөг буюу 14.8 хувиар бага гарчээ. Харин төрийн бус байгууллага болон нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 1.3-23.7 хувиар өндөр байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.