ТАНИЛЦ: 2026 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт
2025-09-16 14:25:00
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр /2025.09.15/ төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахдаа дараах асуудлуудыг анхаарахыг онцолсон.
• Монгол Улсын 2026 төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Энэ нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.
• Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа. Энэ нь хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.
• Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.
• Монгол Улсын 2026 оны төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг онцлон анхааруулсан.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байна гэж дүгнэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна