Ч.Ундрамын увайгүй тайлбарт MongolZ -ийн ухаалаг залруулга

2025-09-18 20:17:00

Энэ сарын 16-нд Сербийн Бельград хотод болсон “Fissure Playground 2”  тэмцээний хоёр дахь тоглолтод "Mongolz" ялалт байгуулж дэлхийг чансааг тэргүүлж эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс тус багийг улсаас урамшуулах ёстой гэсэн асуудлыг тавьж буй. Уг асуудалд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тайлбар хийхдээ "Ч.Номин сайдын үед БТСХ-гоор "MongolZ" багийнханд тодорхой хэмжээний мөнгө дүнгийн санхүүжилт олгосон.

Тус багийг үүсгэн байгуулсан холбооных нь УЗ-д өндөр албан тушаал эрхэлдэг хүний гэр бүлийн хүн байдаг. Улстөрдөө ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж сонссон. "MongolZ" баг хүсэл сонирхлоороо энэ спортыг сонгоод олон улсад тоглож байгаа. Амжилт гаргаад ОУ-ын байгууллагаас шагналаа аваад явж байгаа. Хууль дүрэмгүй бол бид татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал өгөх албагүй. Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна.Үүнийг ухамсарлаж ойлгож, улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна" гэж ярьсан.

 Харин сайдын энэхүү тайлбарт MongolZ хариу залруулга хийлээ. 

1. The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс 1 ч төгрөг аваагүй. Авахгүй. 

2. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй. Ажиллахгүй. 

3. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.