Х. Нямбаатарын гомдлын нулимс Женко, Зика хоёрын хар санаа яг тэнцэнэ

2024-09-12 13:25:00

Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхна гэгчээр улстөрчид нэгнийхээ харыг гайхдаг бас нэгэн сонирхолтой цаг үе эхэлж байна. Тун удахгүй 2024 оны орон нутгийн ээлжит сонгууль болно. Энэ нь улстөрчдийн босгоо бэлдэх чухал үйл явдал.

Хэн өөрийнхөө хүнийг дүүрэг, хороо, нийслэлийн захиргаанд тавьж чадна цаашдын хийх булхай луйварт нь дэмтэй байдаг юм уу даа.

Нийслэлийн Засаг даргын албыг хашиж эхэлснээс хойш сайн муугаар хэлэгдсэн Х.Нямбаатар анх удаа нийслэлд зам засварын 87 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд 27-г гүйцэтгээд байж байтал Женко Х.Баттулга, З.Энхболд нарын хүмүүсийн хорлон сүйтгэх ажиллагаа ороод ирж гэнэ.

Үүнд гомдсон хотын дарга маань “ Заа яршиг одоо больё. Яг одоо явагдаж байгаа зам засварын ажлаа бүгдийг нь зогсоо. Үлдсэн 60 замыг хучихгүй орхиод замын төсөв, бродюрын төсөв зах зээлийнхээ жишигт нийцсэн үү гэдгийг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газраар шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлье та нар юу гэж бодож байна гээд л биднээс асууж байна.

Хотын дарга маань ингэж их уурсах болсон шалтгаан нь Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшсэн. Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс НИТХ-д нэр дэвшиж байгаа тул яаж ийгээд л одоогийн хотын захиргааныхныг бут цохих санаатай буй гэнэ. Ингэхдээ нөгөө нэг хар овоохой гэгчээр Х.Нямбаатар бродюрын бизнестэй, Х.Нямбаатар Дунд голыг баллачихлаа гэдэг хоёр зүйлээр харлуулах юм байх.

Женко Х.Баттулгын хувьд угаас хар масст таалагдах дуртай, тэдний хүсэлд тааруулсан мэт жүжиглэж байгаад араас нь хутгалдаг мэх, заль ихт ч гэж алдаршсан хүн ард нь атгаг санаа зөндөө биз. Харин Х.Нямбаатар дээрх хоёр балгаа одоо өөрөө шалгуулах юм байгаа биз. Ард түмний нүдэнд бол таалагдахгүй л байгаа дарга аа. Заа тэгээд Женко, Зика хоёр хотын даргыг харлуулах сэдвээ олчихсон байхад хотын дарга юугаараа дутах вэ дээ тэдний балгийг ч бас дэлгэв.

З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт, Ганц модны төмөр замын ажил хил холболтыг зогсоосон. Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. Төмөр замаар 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос нэг дахин илүү байх байсан. Х.Баттулга гялгар уутанд элс хийж байгаад Монголын баялаг гоожоод алга болно гэж ярьсан. Үр дүнг нь хэн хүртсэн бэ гэхээр энэ нэр дурдсан хоёр хүн хүртсэн юм. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Энэ хүмүүсийн балгаар маш олон хүн зам тээврийн ослоор амиа алдсан. П.Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгож, Г.Батхүү агсныг тангаргийн буг болгож харлуулсан. Женко Х.Баттулгын бузрыг яривал хүрээний бузрыг барахгүй гэдэгтэй яг адилхан. Дандаа худлаа ярина, дандаа бүх ажлыг гацаана. 100 жилээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад олгох хууль эрх зүйн орчныг З.Энхболд анх УИХ-аар батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дайрсаар байгаад өнгөрсөн. Одоо бродюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бродюрыг хагалж цохичхоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засъя” гэв.

Биеэ өмөөрвөл бүгд өмөөрнө. Балгийг ярьж, батирч унагаая гэвэл бас чадна. Гэхдээ явц дундаа үгсэн хуйвалдаад нэг тогоонд орчихгүй л бол ус тосоороо ялгарна биз. Ямартай ч Улаанбаатар хотын захиргааны эрх мэдэл хэнд очих вэ гэдэг тулааны эхний багууд ийнхүү хүч үзэлцэж эхэллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.