Эх нялхасын замыг хааж, засварын ажлыг эхлүүлнэ

2024-09-04 14:21:00

Нийслэлийн замын хөгжлийн газраас зам засварын ажлууд дуусаагүй үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Баасан гаригаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эх нялхасын замыг хааж засварын ажлыг эхлүүлнэ гэв. Замын ажлын хуваарьт засвар шинэчлэлтийн хүрээнд дараах байршлуудад засварыг хийнэ.

Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана. Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.