Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, галт тэрэгтэй мөргөлдсөн байдал тогтоогджээ

2024-04-05 11:51:00

Дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг суудлын машин мөргөлдсөн осол өчигдөр гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлснээр нэр бүхий иргэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, аюулгүй байдлаа хангах, төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй.

Гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулан зогсдог байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.