Монгол иргэд Куба улсаар дамжин АНУ-д хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригджээ
2024-01-17 11:42:00
Сүүлийн үед манай улсын иргэд Куба улсаар дамжин АНУ-д хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба улсын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдол бүртгэгдсэн болохыг Консулын газраас мэдээллээ.
Тухайлбал манай улсын иргэд Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Кубад ирж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригджээ.
Куба улсын холбогдох хуулийн дагуу монгол иргэдийг түр саатуулж, албадан буцаасан байна.
2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аяллын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэргээс шалтгаалан тус улсын хил дээр саатуулагдан буцжээ.
Иймд Куба улс руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэгт анхаарахыг зөвлөлөө.
Куба улсаар дамжин АНУ руу хууль бусаар хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байх, болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлэв.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв