ХӨӨРХИЙ МОНГОЛ ХӨВГҮҮД

2023-11-15 14:52:00

Эр хүн байж уйлаад байгаа юм уу? Эр юм байж шалчигналаа гэх мэт токсик үгсээр хөвгүүдээ хүмүүжүүлсээр бид дахиад нэг жилийг үдэхнээ. Үдэх гэж буй энэ жилд зургаан сайхан хүү энджээ. Бүгдээрээ цэргийн албанд мордож эх орноо хамгаалаад ирье гэж ээж аавдаа үнсүүлээд эргээд тэдэндээ очоогүй.

Хэзээнээсээ ч юм мэдэхгүй нэг л мэдэхэд бид эр хүн гэж хатуу чанга, ширүүн дориун аргаар өсөж хүмүүжиж үргэлж эмэгтэй хүний араас эрэмбэлэгдэх ёстой юм шиг ойлголттой болчихсон. Энэ хэний ч юм заасан сургаалаар хүмүүжиж өссөн хүсэл зоригоо хэлж чаддаггүй, өвдөж байгаагаа нуудаг, чадахгүй байгаагаасаа ичдэг хөвгүүд маань нэг дор цуглаад асуудал үүсэж байгаа хамгийн наад захын жишээ цэргийн ангид болж буй асуудал. Яагаад энх цагт миний чиний хайрлаж өсгөсөн хөвгүүд үрэгдээд байгаа юм бэ? Бид хөвгүүддээ буруу үзэл суртал үзүүлээд, буруу хандлагаар өсгөөд байгаа юм биш байгаа. Та магадгүй хамгийн их сонсож байсан байх. Тэр ч ёстой жинхэнэ монгол эр хүн дээ гэдэг үг. Монгол эр хүн гэж ямар тусдаа ойлголт байна, бид монгол эр хүнийг ямар шалгуураар тодорхойлдог вэ?

Хариулт амархан. Монголчууд кино урлагтаа эр хүнийг яаж төсөөлдгөөс харж болно. Орчин үеийн кино урлагт монгол эр хүн гэж хөмсгөө нүднийхээ голд ачсан, дух нь маш их үрчлээтэй, асуудлыг нударгаар шийддэг, гомдвол чимээгүй дотогшоо мэгшдэг, бүх асуудлыг өөрөө шийддэг, хатуужилтай, ганц нэг үг, шанааг өнгөрөөдөг гэх мэтээр дүрсэлдэг.

Хөвгүүн бай охин ч бай хайрла. Хайраар өсгө. Хөвгүүдийг дарж биш эрх чөлөөтэй өсгө. Зөөлөн өсгө. Тэгээд нийгмийн хайр бүтэн болно. Бие биеэ хайрлаж сурна. Цэрэгт очоод, нэг ангид мөр зэрэгцээд, ажлын ширээний хамтрагч болоод бие биедээ өс санахгүй болно.

 

 

Н.ЦАЦРАЛ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.