Жүжигчин Ш.Доржсүрэн Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

2022-07-07 14:29:00

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр “ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Түүний хувьд Соёл, урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгоод байна.

Ш.Доржсүрэнгийн залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.