Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр дуучин О.Анхбаярыг томилжээ

2022-03-22 17:45:00

Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр дуучин О.Анхбаярыг томилжээ. Тэрбээр өмнө нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогдон, дүүргийн соёлын ордоны даргаар ажиллаж байсан удаатай. Дуучин О.Анхбаяр 2020 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтангадас одон хүртэж байв. Тэрбээр урлагийн салбараа бүр орхичихоогүй ч салбараасаа хазайхгүй төрийн алба хашиж явна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын суудалд өмнө нь Ж. Дамдинцэрэн, дуучин Ч.Бат-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.