Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган зорчигчийн замыг наадмаас өмнө нээнэ

2022-03-16 09:29:00

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн. Гэвч явган хүний замгүй, гүүрэн дээгүүр явганаар зорчих иргэд хүндрэлтэй, эрсдэлтэй гэж шүүмжлэлтэй хансаар байгаа юм. Тэгвэл гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн гэж нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.