Зургаан зайрмаг зээлсэнгүй гэж дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зоджээ

2025-07-01 16:31:00

Хүнсний дэлгүүрт маргаан үүсгэж, кассан дээр ажиллаж байсан эмэгтэйг цохиж, зодож танхайрч буй эрэгтэй бичлэг цахим орчинд цацагдаад байсан билээ

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дундговь аймгийн Цагдаагийн газар тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг зургаадугаар сарын 27-ны өдөр зодож, танхайрсан этгээдэд холбогдох гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шалгаж байна" гэв. 

Зодуулсны улмаас худалдагчийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагад хандсан байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.