REPLY 1988: Бид ч бас 2000 оны эхэн үед ингэж амьдарч байв

2025-07-03 00:32:00

Нээх хөгширсөн хүн шиг үзэж дуусаад санаа алдав. Яагаад гэхээр 2008 оны зун бид хүүхэд насны дурсамжыг хадгалан үлдсэн Баянхайрханы 2-10 гэдэг хашааг орхин нүүснээс хойш өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймагт очоогүй. Дөнгөж 7-р ангийн охин ч эхний нэг, хоёр жил тал дунд орших тэр урт гудамж, сургуулиас гэр хүрэх шороотой хол зам, хашааны хаалга, хашаан дотор айл бүрийн өвөлдөө зориулан эгнүүлэн бэлдсэн мод, хөвгүүдийн дугуй, сагс, DVD тоглоом, охидын хов жив, дээс жиртаа, гөлөгний наймаа, гудамжны үзүүрт байрлах дэлгүүр, яг манай хашааны ард байдаг дуудуулдаг түц, "хэнээ хэнээ" гээд хашгираад уулзаж зогсох найзууд, хосууд. Дээд доод хашааны хүүхдүүдийн дурлалын түүх, аав ээжүүдийнх нь хов жив, авсан шинэ хувцас хүртэл сонин содон.

Интернэт байгаагүй ч бид яаж ийгээд л үнэн худал олон мэдээлэлтэй байдаг байлаа. Аав л гар утастай. Тэр утсыг нь бүгд ашигладаг тэр утсаар мессэж бичээд битгий хариу бичээрэй гэдэг үе. Гүэ энэ цуврал чинь мартагдах шахам байсан гоё дурсамжыг минь сэрээж өглөө. Нэг айл шинэ хонь гаргавал түмпэнд жаахан жаахнаар хуваагаад аль их чихэр өгдөг айл руу нь оруулж өгөх дуртай бж билээ. Шинэ жилээ нэг айлдаа орж бөөндөө тэмдэглэнэ. Хашаандаа бөөндөө цуглараад салют буудуулна. Яг энэ цуврал дээр гардаг шиг бид ч бас 2000 оны эхэн үед тэгж амьдарч билээ. Тэгээд бүгд яг эд нар шиг ээлжлэн нүүсэн. Эргээд бүгд л очихийг хүсэж байгаа даа...

Аав ээж маань бидний төлөө юу хийж, яаж хичээж байсныг харж бсн ч одоо шиг ухаараагүй зүгээр л харсан бж. Аав ээж одоо тэрэнд гутал тэрэнд куртик гэж тэгж цаг гаргаж ярилцаж төлөвлөж авч өгдөг нь яагаад нэг авахдаа үргэлж томдуулаад дараа жил өмснө гэж авдаг байсныг, яагаад өөрсдөө нэг хувцасаа тэгж их удаан өмсдөг бсныг, яагаад урагдсан оймсоо шууд хаядаггүй оёж өмсдөг бсныг ёоо бүр үнэхээр уйлмаар бнаа


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.