Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ
2025-06-13 14:56:00
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, зургадугаар сарын 07, 09-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдсэн талаар дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 22-24 насны хоёр хүн иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа