Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ цолоор шагнана

2025-07-01 15:27:00

Өнгөрсөн амралтын өдөр Монгол улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн дэд аварга болж, түүхэн амжилтыг тогтоосон билээ. 

Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэж, Монголын төр та бүхнийг үнэлэх болно хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан юм. 

Тэгвэл маргааш FIBA 3x3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг МУГТ цолоор шагнахаар болсон байна. 

Шагналыг маргааш буюу 7 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд гардуулах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.