Кофе хөрөхөөс өмнө: Тархиа уудалъя
2025-07-03 00:21:00

Хүү маань төрөөд 5 хоноод шарлалт өндөр гээд эмнэлэгт хэвтсэн юм. Тийм жаахан гарнаас судас олж зүү хатгана гэдэг үнэхээр хүнд даваа. Хатгаад л бна олдохгүй хүү маань чарлаад л аймар. (мэдээж мундаг эмч сувилагч маш сн бсан) Хүүгээ уйлж бгааг харж тэсэхгүй би уйлаад л. Сүүлдээ ээж хүүг авч үлдээд нөхөр бид 2 өрөөндөө ор гэлээ. Бид 2 өрөөндөө ороод шалан дээр хөтлөлцөж суугаад анх удаа нэг зүйлээс болж зэрэг нулимс унагаж билээ. Уг нь бол ерөөсөө ч хүнд хэцүү зүйл биш. Гэхдээ тэгэхэд үнэхээр их айж бсан. Ингэж бид ээж аав болж нэг айдастай болсон.
Кофе хөрөхөөс өмнө гэдэг номыг Эргэх учрал гээд кино болгосныг сая үзээд өнгөрсөн бүх зүйлсээ эргэн саналаа. Хэрэв үнэхээр ингэж буцах боломж бсан ч буцахыг хүсэхээргүйгээр схн амьдарч ирж. Алдаа минь ч оноо минь схн. Хамгийн гол нь миний л өнгөрсөн түүх дурсамж учир аяга цай хөрөхөөс өмнө ид шидийн юм шиг очих биш хэзээ л бол хэзээ хүссэнээрээ тархиа уудалж тухалж баярлаж гомдож болж бна. Харин нэг зүйл их сэтгэл эмзэглүүлэв. Хэрэв цаг хугацаагаар үнэхээр аялаж болох бол ирээдүйд очих уу үгүй юу гэдэг сонголт. Бас хамгийн том айдас хүүхэдтэйгээ хэр удаан бх бол гэдэг бодол юм бна гэдгийг хүлээн зөвшөөрөв. Хүнд нэг хааяа хачин бодол орж ирдэг дээ. Ингэх бүртээ толгой сэгсрээд мартахыг хичээдэг бсан.
Харин сая тэгэлгүйгээр илүү нухацтай бодоод өөрийнхөө айдастай нүүр туллаа. Ирээдүйд 1 мин очоод ирэхэд буцахдаа сэтгэл хангалуун байх уу эсвэл бүүр гуниглах уу гэдэг үнэхээр аймар. Ирээдүйгээс хүссэнээ харж ирэхгүй болохоор одоо байгаа цагтаа жаргалгүй, үргэлж айдастай хямарч амьдрах болов уу эсвэл тэр мөч хүртэл жаргалтай бх гэж илүү их хичээж цаг мөч бүхнийг гамнах болов уу? Аль нь ч бай одоодоо жаргалтай өөрийнхөөрөө бх л аз жаргал юм бна. Одоо байгаа цаг хугацаагаа хайрлаж, гамнаж, бүтээж өнгөрүүлэх бол ирээдүйдээ санаа зовнил бага бх юм бна. Адаглаад харамсал бага. Яг одоо хажууд чинь бгаа хайртай бүхнээ тэврээрэй. Хажууд чинь бгаад талархаарай. Чамд бгаа бүхэнд хүндэтгэлтэй хандаарай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.