Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо

2021-11-08 17:39:00

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.

Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн харьяат Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болж байна.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ гэж Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос мэдээлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.