Байгалийн баялаг чинь ард түмний өмч юм уу ялсан намын өмч юм уу?

2023-12-07 16:19:00

Монголчууд сэтгүүлч Өнөрөөгийн эрх чөлөөнд санаа зовнин суух зуур хамгийн чухал сэдэв нүүрсний сонсгол явж байна. Анзаарч харж сонсож байгаа нь тун цөөхөн. Уг нь бол бид баялагийн эзэн ч баялагаас хүртэх эрхгүй амьдарсаар өдийг хүрч байна. Гэтэл монгол улсад өнөөдөр нүүрснээс ашиг хүртээгүй улстөрч хуруу дарам цөөн.  Ийм байхад хэдүүлэхнээ ордон дотроо хуралдсан болж сайн хүний дүрд орж жүжиглэх хэрэг юу байх билээ. Бие биеэ өмөөрөөд өнгөлөөд л дуусах биз.

Уг нь бол улсаараа бид чинь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид шүү дээ. Тавантолгой гэж  110 мянган га талбайг хамардаг том бүлэг орд бий.  Тус ордын 95.5 хувь нь буюу 68522 га-г төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшдэг. Харин 4,1 хувь буюу 2959 га-д “Энержи ресурс”, 0.4 хувьд оногдох 276,9 га-д орон нутгийн өмчит “Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулдаг.

Хэрэвзээ 1072 хувьцааг өөд татаж үнэ хүргэж чадсан бол монгол улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийн ногдол ашиг хэлбэрээр авах боломжтой байж. Гэтэл өнөөдөр иргэдэд хувьцаа ашиг байтугай иргэдийн нуруун дээрх өр татварын дарамт л нэмэгдсээр л. Харин өөсрдөө яаж хулгай хийдэг тухайгаа хоорондоо ярилцаад л байна. Жишээ нь  Гаальд мэдүүлэлгүй гаргасан маш их нүүрс байгаа л гэнэ, нүүрсийг нэг цагийн 100 доллар буюу онгоцны тарифаар зөөдөг гэтэл эрх мэдэлтнүүд 30км газар 400доллараар зөөсөн л гэнэ. Сонсоход л чихнээс цус гарам зүйлс. Ер нь байгалийн баялаг чинь ард түмний өмч юм уу ялсан намын өмч юм уу?

 

 

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.