"Археологийн олдворт нуугдсан урлаг" үзэсгэлэн болно

2025-05-08 11:37:00

"Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" уриан дор тэмдэглэж буй "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран "Археологийн олдворт нуугдсан урлаг" нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур хийц, дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдворыг дэлгэлээ.

Тус үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд  тавдугаар сарын 09-20-ны хооронд үргэлжилнэ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.