АН-МАН:Оюун-Эрдэнэ ээ, Амарбаясгалаан та нарын үл тоосон парламент ёсны дархлааг бид хамгаалах гээд байна 

2025-05-02 15:18:00

"Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байгаа учраас би бас мөн улстөржиж хариулъя. Бодит байдалд Хөгжлийн банк ямар байдалтай болсон байлаа, Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд гээд энэ бүгд хэний гараар ороод юу болсон байлаа. Эдгээрийг цэгцлэхэд хугацаа орсон. Би энийг ярихгүй л яваад байгаа. Одоо стратегийн ордуудын талаар орж ирэх материалуудаас тэгээд өөрсдийн хийсэн зүйлээ харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй.

Цаана нь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхөдтэй чинь ярихдаа би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил "бантан зуураад" Монголын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад "будаа болгосон" байгаа нь удахгүй нотолгоотой орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж хүний өмнөөс хачин юм бүү ярь гэх мэтээр парламентынхаа гишүүнийг "эзэнтэй" болгож дуудсан Ерөнхий сайдын үйлдэлд эгдүүцсэн Ардчилсан намынхан "Уучлалт гуйх" шаардлагын дор энэ долоо хоногоос эхлэн чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Энэ тухайгаа бүлгийн гишүүд тайлбар мэдээлэл хийх үеэр

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд болон спикер Д.Амарбаясгаланд ширүүн үгс дайв. 

Монгол ард түмний амьдрал хэцүү байгаа, эдийн засаг хэцүүдэж байгаад шийдэл байгаа эсэхийг асуусны төлөө ёс зүйгүйгээр доромжилсон маягтай хариулсан Ерөнхий сайд Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой юм аа. Энэ хоёр хувь хүний асуудал биш ээ. Парламент бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө ардчиллын баталгаа бол парламент ёсны зарчим байдаг. Энэ зарчмаа барих хамгаалах, сахиулах ёстой институт нь нэр бүхий гишүүн рүү бүдүүлгээр халдаж байхад парламентийн дарга парламент ёсныхоо дархлааг хамгаалахын оронд хувь хүний асуудал мэтээр тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. Ардчилсан намын бүлэг ажлаас ухарч байгаадаа биш, хурал таслаж байгаадаа биш бид парламент ёсныхоо дархлаа, суурь зарчмаа хамгаалахаар завсарлага авч байгаа юм. Бид монгол улсад хэрэгтэй, амин чухал, монгол түмний язгуур эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ажлаа хиймээр байна. Наад захын ёс зүйн алдаа гэж харахаас илүүтэй,засаглал хоорондын тэнцвэрийг гажуудуулсан энэ байдал хожим дараагийн үед буруу жишиг авчрах магадлалтай учир ийнхүү тэмцэж байна."
 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.