Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна

2025-05-08 11:51:00

Онцгой байдлын байгууллагаас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж, байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Мөн сум, аймаг, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтэд гал түймрийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг олгох, таниулах зорилгоор "Сэргийлье, хамгаалъя" аяныг улсын хэмжээнд 2025 оны 04 дүгээр сарын 15-05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.