Дарга нар тусдаа гарах нь ээ II
2025-05-06 15:53:00

Монгол улсын иргэн би Улаанбаатар хотоо метрополис хот гэж боддог. Тиймдээ ч дэлхийн түвшинд хүрч томроосой, хөгжөөсэй гэж хүсдэг. Энэ хүсэл ганц миний биш Монгол улсын гурван сая гаруй иргэн бүрийн хүсэл. Том зургаараа бол хотоо тэлэх нь үндэстний амбиц байх ёстой.
Гэтэл манайх яг эсэргээр нь Улаанбаатарыг 14 хуваана гэдэг зүйл ярьж эхэллээ. Хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх ажээ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийнэ гэнэ. Дагуул хотуудыг хөгжүүлнэ л гэнэ, хотоо задлаж хот доторх хот хийнэ л гэнэ. Үүний цаана асар их газрын наймаа бохир улс төр явж байгаа юм биш биз гэх хардлага төрөх боллоо.
Өнгөрсөн жилээс эхлэн сэлбэ голыг сүйтгэж дахин төлөвлөлт хийж орон сууц барих ажилд нь дандаа хятад компаниуд тендерийг нь авсан. Одоо ингээд Сэлбийн гол дагасан хятад хороолол босох нь тодорхой болж байх шиг.
Намын нөхдийн санаагаа дэмжсэн гишүүд 14 хот гэдэг нь иргэд та бүхэнд л төрийн үйлчилгээг ойртуулах гэж байна та нарыг нь ойр орчноосоо үйлчилгээ авдаг болгох гэж байна гэх мэтээр даапаалсан, дээрэлхсэн тайлбарыг хэлсээр. Заримынх нь худал үг илчлэгдэж ч байна. Жишээ нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Токио гэхэд дотроо 44 хотод хуваагддаг гэж "бүлт үсэрсэн". Гэтэл Токио хот 23 дүүрэгтэй. Тэр 23 дүүргээ ерөөсөө хот гэж нэрлээд задалчия гэх маягийн улс орноо хорлох хорон санаа сэдэх хүн тэнд байхгүй.
Өөрөөр бол Яармагт амьдардаг би хотын орж ажилладаг бол түүнийгээ больж яармагтаа ажил хайх хэрэгтэй болох нь. Халдвартын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол бараг л Баянзүрх хотоос зөвшөөрөл хүсэж ордог болох юм уу?
Энэ тэгээд та бүхний бодож олсон түгжрэлгүй болгох уран арга уу? Ингээд л төрийн албаны ачаалал буурч иргэдэд ирэх хүнд суртал, оочер дараалал алга болчих уу?
Улам бүр коммунист, улам дээрэнгүй улам вакумжсан хэдэн дарга толгой дээр сандайлаад суучихжээ. Харамсалтай юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.