Төсвөөс авсан санхүүжилтээрээ ''бялуу хуваачхав даа''
2025-05-08 13:34:00
Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг хэрхэн тооцохыг хуульд ингэж заасан байдаг:
Жил бүр олгох санхүүжилтийг тооцохдоо Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ томьёог ашиглана.
Н гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
С1 гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
С2 гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
Т1 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
Т2 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хэлнэ гэж заасан байна.
-
Дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн дараа жил олгох санхүүжилтийг тооцохдоо квотын тооноос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлэн тооцно. Уг санхүүжилтийг зөвхөн нэг удаа олгох юм. Ингээд бодохоор энэ жил МАН: 2.8 тэрбум,АН: 2.1 тэрбум, ХҮН: 933 сая, ИЗНН: 455 сая
Үндэсний эвсэл 200 сая, Шинэ нэгдсэн нам: 312 сая төгрөг авна. Харин Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэжээ.
Улс төрийн намд төрөөс олгож буй энэ санхүүжилт нь иргэний улс төр, ардчиллын боловсролыг дэмжих, нам дотоод ардчилалтай, бодлогын институт болж хөгжихөд зориулагдахаар хуульчилсан бөгөөд уг зориулалтаар зарцуулсан эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотойгоор 3 шатлалтай хяналтыг хэрэгжүүлнэ.
Хэрэв төрийн санхүүжилтийг дээрх зорилгоор зарцуулаагүй, түүнийг ил тод, нээлттэй тайлагнаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн намыг идэвхгүйд тооцох хариуцлагын зохицуулалтыг хуульчилсан.
Тиймээс бидний татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хянах шалгах, хариуцлага нэхэх эрх иргэн танд бий шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа