Сар шинийн барилдаанд зодоглосон бөхөөс ДОПИНГИЙН төрлийн бодис илэрчээ
2023-04-05 13:03:00
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 2023 оны 2 сарын 19, 20-ны өдрүүдэд болсон. Барилдаанд улс аймгийн цолтой 256 бөх зодоглосон.
Тус барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн явцын шинжилгээ авсан ба 1 бөхийн шинжилгээнд допинг болон сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл байна.
Тухайн бөх 2023 оны 4 сарын 18-ны дотор Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хандаж B сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх ба тухай хугацаанд багтан хүсэлтээ өгөөгүй тохиолдолд А сорьцийн хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож Монголын допингийн эсрэг үндэсний журмын дагуу шийдвэрлэх юм.
Сар шинийн барилдаанд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд:
1. Даян аварга Н.Батсуурь
2. Улсын аварга П.Бүрэнтөгс
3. Улсын аварга С.Мөнхбат
4. Улсын аварга О.Хангай
5. Улсын арслан Ц.Содномдорж
6. Улсын арслан Э.Оюунболд
7. Улсын арслан Б.Орхонбаяр
8. Улсын гарди Ө.Бат-Орших
9. Улсын заан Б.Пүрэвсайхан
10. Улсын заан М.Өсөхбаяр
11. Улсын заан Б.Бат-Өлзий
12. Улсын заан М.Лхагвагэрэл
13. Улсын харцага Н.Золбоо
14.Улсын харцага Б.Зоригтбаатар
15. Улсын начин Д.Хүдэрбулга
16. Аймгийн арслан Я.Бумбаяр
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.