Цахим үндэстэн болно гэсэн биш бил үү?
2025-04-16 13:37:00
Засгийн тэргүүн нь цахим үндэстэн болохыг уриалаад байдаг гишүүдийнх нь зарим нь цахимаа хаая гээд байдаг яая гэсэн юм бэ дээ. Саяхан даа дөрөвхөн жилийн өмнө ковид цар тахал гарч хүүхдүүдийг гэрт нь хорьж байгаад зурагтаараа хичээлээ үз, утсаараа хичээлээ үз, ангийн группт хичээл чинь байгаа гээд л хүчээр шахуу цахим орчинд оруулсан.
Гэтэл одоо өөрсдөө фейсбүүкийн хэрэглээ арай л дэндэж байна. Ер нь 3 сар хаагаад үзвэл яадаг юм тэгээд нөлөөллийг нь харья. Фейсбүүк дээр үйлдэгддэг гэмт хэрэг ямар платформ руу шилжихийг нь харж үзвэл яадаг юм гэжээ. За тэгэхээр нэгдүгээрт таны хэлээд байгаа 16 хүртэлх насны хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ бодит амьдрал дээр үнэхээр өөр.
Эргэн тойрны хүүхдүүдээсээ өдөрт ямар ямар цахим платформ ашигладаг вэ гэж асуувал YOUTUBE, INSTAGRAMM,TIKTOK гэж хариулах нь 80-аас дээш хувь.
Тэгэхээр элдэв лайв үзэж, хэрүүл тэмцэл хийж суудаг нь таны насны хүмүүсийн хийдэг ажил биш үү. Бүр улс төрийн зорилгоор ямар нэг сэдэв гаргаж сэвээд шуугьж байх хойгуур нь сонин шийдвэр гаргадаг түүнийгээ тархи угаалт гэж нэрлэдэг нь ч мөн танай үеийнхний хийдэг ажил. Харин тэр тархи угаалтад чинь өртдөггүй цор ганц үе бол 16 хүртэлх насны хүүхдүүд гэдгийг баттай хэлье.
Мөн одоо гадаа тоглох хүүхэд байхгүй болжээ фейсбүүкгүй ч амьдарч л байсан гэжээ. Гишүүн ээ. Урин дулаан орохоор гадаа гараад үз. Тоглох хүүхдүүд нь тоглож л байгаа. Харин гадаа элс шороотой тоглох нас нь өнгөрсөн хүүхдүүдэд цагийг зөв боловсон өнгөрөөх газрыг бэлдэж өгөх хүмүүс нь төр түшиж яваа та бүхэн. Фейсбүүкийг нь хаалаа гэхэд тэдэнд тоглож болох мянган цахим тоглоом, стрийм үйлчилгээнүүд бий.
Үнэхээр хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд анхаарах гэж байгаа бол эхлээд ээж аавд нь ажиллаж амьдрах шударга нийгэм бүтээж, татвар татаасын дарамтыг нь багасгаад өг. Цалин цагааг нь ажлын цаг нь нь уялдуулаад гэр бүлдээ хангалттай цаг гаргах боломжийг бий болгоод өг.
Хүүхдүүдийн чөлөөт цаг заваа зөв өнгөрөх боломжтой тохижилттой цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв үзвэр үйлчилгээгээ нээлттэй болгоод өг. Тэгвэл эрхэм гишүүн та айл гэрийн цагийг хэрхэн өнгөрөөж байгаад санаа зовохгүйгээр төрийн чухал ажлаа бодож суугаарай. Тэгээд чадахгүй байвал бид Алдаржавхлан гэдэг гишүүнгүй болоод л байсан. Таныг ер нь 3 сар шоронд суулгаад үзвэл яадаг юм бэ.
Заа тэгээд замын түгжрэлээ арилгачихвал бараг түгжирч байх зуураа фейсбүүк орж лайв хийх нь багасна шүү эрхэм гишүүн ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа