Мэргэжилтнүүдийг БНСУ-д сургалтад хамруулж байна
2025-04-22 19:07:00

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг өнөөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан цогц, ээлтэй байх, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, улсын “жишиг” амбулатори болгох зорилттой ажиллаж байна.
Үүний хүрээнд улсын хэмжээнд анх удаа тус эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 60 хүнийг 4 багаар нь БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт 7 хоногийн хугацаатай сургалт, туршлага судлах үйл ажиллагааг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтын эхний баг болох Баянхонгор аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй 2025 оны 4-р сарын 14-өөс 21-ний өдрүүдэд “Хьюндай” эмнэлэг болон Чун Аны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдсан талаархи тайланг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагын багт танилцууллаа.
Цаашид тус амбулаторийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, тав тухтай гадаад, дотоод орчин бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, байгууллагын соёлыг эрхэмлэсэн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага болохоор зорихыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг чиглэл өглөө.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.