"Чингис хаан" олон улсын нисэх буудалд ОХУ-аас түлш нийлүүлэх төслийг ЭЗБХ дэмжсэнгүй

2025-04-22 17:16:00

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Уг хэлэлцээрийн төсөлд Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх, мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах эрх олгохоор тусгасан нь урт хугацаанд нэг улсаас хамааралтай болох, улмаар үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн гишүүд үзлээ. Тиймээс уг төслийг дахин нарийвчлан судалж, язгуур эрх ашигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.