Л.Гантөмөр: Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас бид гадаад зах зээл рүү нэвтэрч чаддаггүй

2025-04-22 14:52:00

Л.Гантөмөр: Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас бид гадаад зах зээл рүү нэвтэрч чаддаггүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр гадаад худалдааг эрчимжүүлхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэллээ.

“ Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Жишээ нь Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зардаг эс бол татан буулга гэдэг шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.

Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй.

Эс бол Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн засгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй,  харилцаанд орохгүй байгаа тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай.

Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байгаа. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх.

Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жаргсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг хэлэлцээр.

Японы тухайд нэгдүгээрт, Монгол Улс дотроо Япон руу экспорт хийж байгаа компаниудыг тусад нь бойжуулах тэр системийг угсрахгүйгээр Японы зах зээл дээр өрсөлдөх хэцүү. Хоёрдугаарт тэр гэрээ хэлэлцээр рү дахиж нэвтрэх шаардлага байна. Гарал үүсэл гэдэг зүйл дээрээ тодорхой хөнгөлөлт авч байж, Японы зах зээл рүү  гадны хөрөнгө оруулагчийн туслалцаатайгаар, гадны үйлдвэрийн оролцоотойгоор Японы зах зээл рүү гарна. Японы талд энэ асуудлыг ил цагаан хэлж байгаа. Гол нь гадна талдаа улсынхаа төлөө энэ нөхдүүд ажилламаар байна.

Дипломат нэртэй зүгээр суугаад байдаг. Евразитай хийж байгаа хэлэлцээрийн ар дээр энэ таван улсад суугаа Элчин сайдын яамныхан Монголын барааг сурталчлах ажил руу шууд орох хэрэгтэй гэлээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.